UncategorizedМэдээМонгол Улсын 2022 оны “Топ-100” аж ахуйн нэгжийн нэг боллоо

Үндэсний үйлдвэрлэгч Монполимет Групп Монгол Улсын 2022 оны “Топ-100” аж ахуйн нэгжийн нэг боллоо. Ийнхүү бид “Топ-100” аж ахуйн нэгжид 16 дахь удаагаа эрэмбэлэгдэж байна.
Бид 30 гаруй жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, улс орны дотоодын нийт бүтээгдэхүүн, татварын орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эдийн засгийн ачааг нуруун дээрээ үүрэлцэж ирлээ.
Бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, нөхөн сэргээлтийн жишиг стандартыг тогтоож, олборлогчоос нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү амжилттай шилжсэн үндэсний үйлдвэрлэгч юм.
Бид шууд болон шууд бусаар 2500 ажлын байр бий болгож, нийт татвар болон нийгмийн даатгалын шимтгэлд 100 орчим тэрбум төгрөг улсад төлсөн. Зөвхөн 2022 онд гэхэд 16 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
Монцемент билдинг материалс ХХК байгуулагдсан цагаасаа хойш орон нутаг болон улсын төсөвт 52 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Монцемент Билдинг Материалс ХХК үндэсний үйлдвэрлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 200 гаруй аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.
Бид улсын болон олон улсын чанартай 20 гаруй томоохон бүтээн байгуулалтад оролцлоо.
Байгаль орчны нөхөн сэргээлтийг үлгэр жишээ хийж 300 мянга гаруй мод тарьж, ургуулан, Монгол Улсад анх удаа хүний гараар бүтсэн цэнгэг уст “Тосон нуур”-ыг байгуулж, биологийн олон янз байдлыг бүрдүүлэн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулагч Монполимет ХХК “Тэргүүний нөхөн сэргээгч байгууллага”-аар 20 гаруй удаа шалгарсан.
Хамт олондоо баяр хүргэж, харилцагч байгууллагууддаа талархал илэрхийлье.
MongoliaEnglish