МэдээГэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч Монцемент Билдинг Материалс ХХК

Үндэсний үйлдвэрлэгч #Монцемент_Билдинг_Материалс_ХХК “New Work Summit: Good Workplace Awards 2023” үйл ажиллагааны “Good workplace for Family support” буюу Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогчоор шалгарлаа. Манай хамт олон энэ шагналыг хоёр дахь удаагаа гардаж байна.
Бид үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа л монгол залуусаа эх орондоо гэр бүлээрээ тав тухтай, өрсөлдөхүйц цалин урамшуулал ажиллах нөхцөлөөр хангахын сацуу амьдрах орчныг нь бүрдүүлж өгсөн. Монцемент Өргөн үйлдвэрийн ажилтнууд, гэр бүлүүд “Шинэ Өргөн” хороололдоо амьдарч, хүүхэд багачууд зөвхөн тэдэнд зориулан нээсэн Өдөр өнжүүлэх төвд сурч, хүмүүжиж байна.
Залуу гэр бүл, инженер техникийн ажилтнууд эрүүл агаарт, түгжрэл стрессгүй орон нутагт гэр бүлээрээ ажилтай, орлоготой, үр хүүхдийнхээ сурлага хүмүүжилд санаа зовохгүйгээр амьдрах боломжийг бүрдүүлж нийгэмдээ хувь нэмэр оруулж байгаа юм. Мөн ажлын цагийн уян хатан нөхцөл, цахимаар ажиллах зэрэг ажлын байрны давуу талуудыг бий болгож ажилтнуудаа бүх талаар нь дэмждэг.
30 гаруй жилийн түүхтэй Монполимет Группийн хувьд байгууллагын хамгийн үнэт зүйл бол ажилтнууд хэмээн тодорхойлдог бөгөөд ажилтнуудаа болон тэдний гэр бүлийг дэмжих чиглэлээр үр дүнтэй бодлого баримталж, хэрэгжүүлж ирсэн билээ.
MongoliaEnglish