МэдээМОНЦЕМЕНТ EN СТАНДАРТЫГ АНХЛАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛДЭЭ НЭВТРҮҮЛСНЭЭ БАТАЛГААЖУУЛЛАА.

September 4, 2023by monpolymet_admin
Үндэсний үйлдвэрлэгч “Монцемент билдинг материалс ХХК” нь Европын холбоо, Их британи, Турк тэргүүтэй нутаг дэвсгэр дээр хүлээн зөвшөөрөн хэрэглэгддэг цементийн EN стандартыг шаардлага хангасан цемент үйлдвэрлэж буйг мөн чанарын хяналт, шинжилгээ, бүтээгдэхүүн баталгаажуулах үйл ажиллагаа тус стандартын дагуу явагддаг болохыг баталгаажуулж, “Тохирлын гэрчилгээ”олголоо.
Монцемент үйлдвэр нь 2018 оноос цементийн хяналтын шинжилгээний аргын EN-ын 10 багц стандартыг нэвтрүүлсэн бөгөөд 2021 онд “Үндэсний итгэмжлэлийн газар”- аас “MNS ISO/IEC 17025:2017 стандартын дагуу үнэлгээ хийж дээрх шинжилгээний аргуудаар сорилт туршилт, шинжилгээ хийх чадамжтай болохыг баталгаажуулан “Итгэмжлэлийн гэрчилгээ” олгож байсан юм.
Тэгвэл 2023 он гарснаар “Монцемент билдинг материалс ХХК” нь “MNS EN197-2 Цемент-2-хэсэг: Тохирлын үнэлгээ” стандартын дагуу EN 197-1 олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, чанарын хяналт, шинжилгээ бүтээгдэхүүн баталгаажуулах үйл ажиллагаа EN стандартын дагуу явагддаг болохыг баталгаажууллаа.
MongoliaEnglish