ТанилцуулгаЭхлэл Ургац Энержи ХХК About us

Эхлэл Ургац Энержи ХХК нь ашигт малтмалын ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын аж ахуйн нэгж бөгөөд анх АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 сарын 24 өдрийн шийдвэрээр “Урд тарагт” нэртэй 3294.2 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг Эхлэл Ургац ХХК-д олгосон. Тус ордын хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж ордын нөөцийг бодитой болон боломжтой зэргээр нийт 858.4 мян.тн цэвэр гөлтгөнийг улсад бүртгүүлсэн. Гөлтгөнө нь аж үйлдвэр, бүтээн байгуулалтын үндсэн түүхий эд болох цементийг үйлдвэрлэхэд барьцалдуулагч материал болж ашиглагддаг онцгой ач холбогдолтой түүхий эд юм. Урд Тарагт ордын гөлтгөнийг хуурай аргын үйлдвэрт барьцалдуулагч түүхий эд болгон ашиглахаар технологийн туршилтад хамруулсан бөгөөд ОРС-42.5, РС-42.5, РС-52.5 маркийн цемент үйлдвэрлэхэд чанарын хувьд бүрэн нийцэж байгааг “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн итгэмжлэгдсэн лаборатори тодорхойлсон.

MongoliaEnglish