ТУЗ-ийн даргаМэндчилгээМэндчилгээ

Манай компанийн цахим хуудаст зочилж буй танд баярлалаа.
Монгол Улсынхаа хөгжлийн төлөө үр бүтээл, сэтгэл зүтгэлээ өгөн ажиллаж буй хамтрагч байгууллагууд, ажил хэрэгч хамт олон болон бүх хүнд талархал илэрхийлье.
"Хамтдаа хөгжицгөөе" уриан дор эх орныхоо бат хөгжлийг бүтээцгээе!

“Монполимет Групп” нь түүхэн хөгжлийнхөө 30 жилийн хугацаанд уул уурхай, хүнд үйлдвэрлэлээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт амжилттай шилжиж, эх орныхоо бат бэх хөгжлийн суурийг хамтдаа бүтээлцэж буй Үндэсний үйлдвэрлэгч групп компани билээ.

Манай хамт олон үйл ажиллагаа явуулж буй салбар бүртээ байгальд ээлтэй эко шийдэл бүхий шинэ нөү-хау, инноваци, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ногоон хөгжлийг дэмжих эрхэм зорилготой. Тиймийн учир “Монцемент үйлдвэр”-т Монгол Улсдаа анх удаа хаягдал дулаанаас эрчим хүч үйлдвэрлэх WHR-ийн систем, төмөр замын бүтээн байгуулалт Тосон уурхайн үйлдвэрлэлдээ Драгийн үйлдвэр, дуслын усалгааны системийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. “Монполимет” ХХК үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн хариуцлагатай мэргэжлийн байх зарчмыг үнэт зүйлээ болгон, салбартаа нөхөн сэргээлтийн жишгийг сайн тогтоож, “Уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч аж ахуй нэгж”-ээр 20 удаа шилдэг нөхөн сэргээгч байгууллагаар шалгарсан билээ.

Олон мянган байгууллага цар тахлын сорилттой зэрэгцэн эдийн засгийн хямралтай нүүр тулгарч байгаа энэ хүнд үед эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист өрнөж буй их бүтээн байгуулалтыг тасалдуулахгүйн төлөө 1000 гаруй ажлын байраа тогтвортой хадгалж, үйл ажиллагаагаагаа үргэлжлүүлэн бүхий л нөөц бололцоо, хүчин чадлаа дайчлан ажиллаж байна. Цаашид энэ төрлийн нөхцөл байдалд үүсэж болох бүхий л эрсдэлийг тооцоолон, эрүүл мэндийн аюулгүй байдлыг чандлан сахин, зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, хэрэглэгч, харилцагч, хөрөнгө оруулагч, нийт боловсон хүчин, улс орныхоо сайн сайхны төлөө хариуцлагатай ажиллаж, байгальд ээлтэй үйл ажиллагааг ямагт дэмжин ажиллах болно.

Монгол Улсынхаа хөгжлийн төлөө үр бүтээл, сэтгэл зүтгэлээ өгөн ажиллаж буй хамтрагч байгууллагууд, ажил хэрэгч хамт олон болон бүх хүнд талархал илэрхийлье.
“Хамтдаа хөгжицгөөе” уриан дор эх орныхоо бат хөгжлийг бүтээцгээе!

ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан

MongoliaEnglish