Мэдээ“Монцемент Билдинг Материалс” ХХК Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр 2023 оны шилдэг аж ахуйн нэгж -ээр тодорлоо.

September 11, 2023by monpolymet_admin
Орчин цагийн Барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойн хүрээнд барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр “Монцемент Билдинг Материалс” ХХК 2023 оны шилдэг аж ахуйн нэгж -ээр тодорлоо.
Бид байгуулагдсан цагаасаа хойш:
✅ISO9001:2015, ISO45001:2018 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 24/7 горимын дагуу борлуулалтын үйл ажиллагаагаа түргэн шуурхай гүйцэтгэн, бүтээгдэхүүний чанарт тогтмол хяналт хийж тасралтгүй сайжруулан,
✅“MNS EN197-1, EN 197-2 Тохирлын үнэлгээ” олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, чанарын хяналт, шинжилгээ бүтээгдэхүүн баталгаажуулах үйл ажиллагаа EN стандартын дагуу явагддаг болохыг баталгаажуулан,
✅Microsoft Dynamics 365 BC ERP системийг амжилттай нэвтрүүлэн, захиалгын апплейкешн хөгжүүлэлт хийн хэрэглэгчид хүргэсэн, хэрэглэгч захиалгын байршлаа realtime харах боломжтой GPS системүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн,
✅ Монгол улсдаа 60 гаруй тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлж, 200 гаруй үндэсний ханган нийлүүлэгч жижиг дунд үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, 1000 гаруй шинэ ажлын байр, 200 гаруй шинэ боловсон хүчнийг нарийн мэргэжлээр гадаад оронд сургалтад хамруулж 100 гаруй тэрбум төгрөгийг эрчим хүч, төмөр зам зэрэг улсын байгууллагад болон улсын төсөвт төвлөрүүлэн эх орныхоо бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулсаар байна..
“БАТ БЭХ ХӨГЖЛИЙН СУУРЬ”-г хамтдаа бүтээлцэж буй ажиллагсад хамт олон, харилцагчдадаа баярлалаа.
MongoliaEnglish