Бидний тарьсан амьдрал : Цуврал #2 “Говийн ганга”

Нийтлэгдсэн: 1 сар, 2 долоо хоног өмнө



Монгол орны Хөвсгөл, Хангай, Монгол Дагуур, Монгол Алтай, Дундад Халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий, Говь Алтай. Дундговьд: Төв, хойд, баруун, зүүн талын сумдын нутагт элбэг ургана.Говийн ганга нь 7-р сард цэцэглэж, 8-р сарын эцсээр үрлэдэг олон наст хагас сөөгөнцөр юм. Элсэрхэг хурдас, элсэрхэг хээр, эргийн сайр, хайрга ихтэй ба чулуурхаг хажуу, бэл хормой, байц хад, асга нутгаар хад асгатай толгой, уулын хад чулуутай бэл түүний хормой, цөлийн хээр, хагас буюу бүрэн бэхэжсэн элс, голын эргийн хайрганд ургана.

  • Ёзоороороо моджиж салаалсан, битүү үслэгтэй, үл мэдэгдэм шахуу дөрвөн талтай, бөөрөнхийдүү, 2-5 см өндөр иштэй, газраар зулж буюу ширэлдэн ургадаг заримдаг сөөгөнцөр. 
  • Навч гонзгойвтор-юлдэн юмуу гонзгойвтор-шугаман, 10-12 мм урт, 2-3 мм өргөн, дээд гадаргуудаа урт таруу үсэнцэртэй, доод гадаргуу нүцгэн. 
  • Хөх ягаан юмуу ягаан өнгийн, анхилуун үнэр бүхий цэцэгтэй.
  • Эмийн ургамал бөгөөд газрын дээд хэсэгтээ камфен, себинен, тимилацетат, эфирийн тос, флавонойд, тритерпенойд агуулдаг.
  • Жилийн 6, 8 сард цэцэглэж үрлэнэ. Үндэсний шижимээр дэлгэж, нөхөн төлжиж ургана. 
  • Эмийн болон малын тэжээлийн ургамал юм.