Жишиг нөхөн сэргээгч компани : Жимсны мод бутны төгөл бий болгох нь

Нийтлэгдсэн: 1 сар, 2 долоо хоног өмнө

Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт “Монполимет Групп”-н Тосон уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Тосон уурхайн биологийн нөхөн сэргээлт ажлын нэг үндсэн чиглэл нь жимсний ойн бутны төгөл бий болох нь юм.


"Монполимет Групп" нь Төв аймгийн Заамар сумын нутгийн иргэдийн хүсэлтээр 2011 онд биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайдаа чацаргана, үхрийн нүд, үрэл, монос зэрэг жимсний мод, бутыг тарьж ургуулж байна.

  •   Нийт 5 га талбайд жимсний мод, бутны талбайг бий болгосон.
  •   Тарьсан мод бутнууд 2014 оноос эхлэн үр жимсээ өгч эхэлсэн.
  •   Анхны тарьсан моднууд нь одоо 12 настай.


Нутгийн ард иргэд цаашид жимсний мод бут тарьсан талбайгаас жимс хурааж амьдрал ахуй болон хүнсний хэрэглээндээ хэрэглэснээр энэхүү талбай бүрэн утгаараа эдийн засгийн эргэлтэнд орох боломж бүрдэж байгаа юм.