Монполимет анхны Ногоон Хөрөнгөтэй хамт олон боллоо.

Нийтлэгдсэн: 9 сар, 3 долоо хоног өмнө

Их Уст Туул ТББ-гаас санаачилсан Туул голын эхийг сэргээх ажилд БОНХЯам болон уул уурхайн компаниуд нэгдсэн. Манай Монполимет Групп нь энэ ажилд 2012 оноос идэвх санаачлагатай оролцож Туул голын эх Алтай булнай уулын аманд 60га тайлбайд 15000 мод тариалсан билээ. Харин ноднин жил тариалсан ойн төгөлөө энэ оны 8 сарын 24ны өдөр ургацын байдалтай нь танилцаж өөрийн нэрийн ойгоо албан ёсоор хүлээн авлаа.