МОНПОЛИМЕТ ГРУППЫН 2021 ОНЫ ОНЦЛОХ 5 ҮЙЛ ЯВДАЛ

Нийтлэгдсэн: 5 сар өмнө


  • Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худаг шохойн чулуу, цахиурлаг занарын ордын “Нөөцийн тодотгол тооцооны тайлан”-г ЭБМЗ-ийн хурлаар амжилттай хэлэлцүүлснээр Монцемент үйлдвэрийн үндсэн түүхий эдийн нэг болох цахиурлаг занарын нөөцийг баталгаажуулан улмаар ордын ашигт малтмалын төрлийн нэмэгдүүллээ.
    • Монцемент үйлдвэрийн үндсэн бичиг баримт болох “Техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол”-ыг УУХҮЯ-ны ЭБМЗ-ийн хурлаар, “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан”-г БОАЖЯ-ны үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар амжилттай хэлэлцүүлж батлууллаа.
    • Монполимет групп нь SEM брэндийн ковш 2 ширхэг, Nord Benz брэндийн өөрөө буулгагч машин 2 ширхэг болон автогрейдерээр тус тус парк шинэчлэлтийг хийж үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүллээ.
    • Геологийн судалгааны үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор геофизикийн цахилгаан болон соронзон хайгуулын судалгааг өөрийн хүчээр хийх хайгуулын багийг шинээр бүрдүүлэн ажиллалаа.
    • Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт орших “Урд Тарагт” гөлтгөнийн уурхайг “Улсын комисс”-т хүлээлгэн өгч уурхайн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.