“Монполимет Групп”-ээс санаачилсан “Нэг мод-Нэг амь” аян амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Нийтлэгдсэн: 2 долоо хоног, 3 өдөр өмнө

Бүх нийтийн мод тарих өдрийг угтан Монполимет группээс НЭГ МОД-НЭГ АМЬ” аяныг амжилттай зохион байгууллаа. Энэхүү аянд нийтийн эзэмшлийн талбай, өөрийн хашаандаа мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр амьдрах орчноо сайжруулсан 22 оролцогчдод Монполимет группийн зүгээс 220ш мод хүлээлгэн өглөө. 

Монполимет Групп нь өөрсдийн “Мод үржүүлгийн газар” тарьж ургуулсан моднуудыг биологийн нөхөн сэргээлтийн ойжуулалтанд тарьж ургуулдаг байна.  Мод үржүүлгийн талбайдаа жил бүр 12-14 төрлийн 20000 гаруй мод тарьж ургуулж үржүүлдэг. Одоогийн байдлаар ойжуулалтын ажлаар нийт 260 га талбайд, 4,5 км урттай 4 хэсэг ойн төглийг байгуулаад байна. Үүнд: Улиас, Хайлаас, Бургас, Чацаргана, Үхрийн нүд, Торлог зэрэг нийт 90,000 гаруй тарьж ургуулан арчилж байна.