МОНПОЛИМЕТ ГРУПП “ХАРМАГ” ЖИМСНИЙ БУТЫГ ХАМГААЛАХ, ҮРЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийтлэгдсэн: 3 сар, 2 долоо хоног өмнө

Монполимет Групп нь “Галтууд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Хатан хармаг кластер” хөгжлийн хөтөлбөртэй 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Тус хамтын ажиллагааны хүрээнд хармаг жимсийг хамгаалах, тариалах, нөхөн ургалтыг дэмжих зорилгоор үрээр болон үрсэлгээгээр нөхөн сэргээлтийн ажлыг эко системд гүйцэтгэж байна. Мөн цөлжилтийн эсрэг, байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажлуудыг зохион байгуулдаг. 


Хармаг жимс нь цус шингэлж, даралт тогтворжуулах, гэдэс дотор, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг, элдэв шархлаа, хагалгааны шарх зэргийг маш хурдан эдгээдэг, С амин дэмээр баялаг тул дархлааг дэмжих, судасны уян хатан чанарыг нэмэгдүүлж, холестрины илүүдэл, цусан дахь сахарын хэмжээг бууруулах зэрэг олон давуу талтай. 

Хармаг жимс нь үрээр болон мөчир үндэслүүлэн тариалж болдог байгалийн ургамал юм. Бортоготой үрсэлгээг дулаан цагт хэдийд ч тарьж болдогоороо онцлогтой. Хармаг жимсний бортоготой үрсэлгээ авахыг хүсвэл 99333871 утсаар холбогдох боломжтой. 1ширхэгийг 10,000₮-өөр борлуулдаг байна. 

Жишиг нөхөн сэргээгч үндэсний компани-Монполимет Групп