Өргөн сумын малчдын зөвлөгөөн боллоо.

Нийтлэгдсэн: 2 жил, 10 сар өмнө

Дорноговь аймгийн Өргөн сумын малчдын зөвлөгөөн 2015.01.19-нд боллоо.

Зөвлөлгөөнд дөрвөн багийн 200 гаруй малчид оролцож өвөлжилтийн байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, туршлагаасаа хуваалцлаа. Зөвөлгөөнөөр Өргөн сумаас мянгат малчин 12, сумын сайн малчин 4 шалгарсныг тодоруулж шагналыг нь гардууллаа.

Өргөн сумын нутагт Монцемент төслийг хэрэгжүүлэгч Монцемент Билдинг Материалс ХХКомпаниас нийт малчдад Өргөн суманд баригдаж байгаа Монцемент төслийн үйл явц болон, сум, орон нутгийн хөгжилд үзүүлэх үр дүн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй орчин үеийн Эко үйлдвэр барьж байгуулж байгаа талаар иргэд малчдад мэдээлэл өгч санал бодлыг нь сонслоо.

Монцемент төсөл нь газар нутгийн хувьд Монгол улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлж буй уг төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк нийт 85 сая ам. долларын хөрөнгө оруулж үүний 65 сая ам.долларыг тус төсөлд зээлийн хэлбэрээр олгоод байна.

Төслийн санхүүжилтийн нэлээд хэсгийг үйлдвэрийн барилга, дэд бүтцийн ажлуудад зарцуулаад байна.Үүнд:

  • Үйлдвэрийн бүтээн байгуулалт, барилга угсралт
  • 53,6 км урттай 110 квт-ийн цахилгаан станц
  • Усан хангамж
  • 3,5 км урттай төмөр зам
  • Шатахуун түгээх станц
  • Өргөн сумыг холбосон шилэн кабель
  • 1000-аад хүн амьдрах ажилчдын орон сууцны иж бүрэн цогцолбор хотхны ажлууд явагдаж байна.

Монцемент төслийн цементийн үйлдвэр нь дэвшилтэт технологи бүхий, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, түлшний хэмнэлт ихтэй, ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэн 90% – ийг дахин ашиглах технологитой, үйлдвэрийн хаягдал халуун хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх Монгол улсын анхны WHR систем бүхий хуурай аргын үйлдвэр юм.