2010 он

Нийтлэгдсэн: 7 жил, 6 сар өмнө

"Монцемент" төслийн ТЭЗҮ-ийг МУ-ын Эрдэс Баялаг, Эрчим хүчний Яамаар батлагдав.

Европ стандартыг хангасан, хуурай технологийн үйлдвэрийн түүхий эд материалын хими, физик, минералогийн шинжилгээний туршилт явагдав.

Монцемент төслийн дагуу: Геологи, гидрогеологи, геофизикийн хайгуул, судалгаа, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, 110 кВ-ын эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэрт холбох ТЭЗҮ, 5000м урт ус дамжуулах шугам, 1000м3-ийн багтаамжтай хоёр усан сан, 3,5 км урт төмөр зам, 10000м2 талбай бүхий тосгон, үйлдвэрийн усны шугамын зураг төслүүд, лабортари барих ажлын суурь тавигдав.

Нийт 12500м2 талбайд 60000м2 талбай бүхий "Соёл амралт спорт цогцолбор"-ын төсөл хэрэгжиж эхлэв.