Байгаль орчин, нөхөн сэргээлтийн бодлого Биологийн нөхөн сэргээлт хийгдсэн байдал Орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрүүд Ажилчдад үзүүлэх нийгмийн халамж

2011 он

Нийтлэгдсэн: 1 жил, 2 сар өмнө

2011 он

  • Булган аймгийн Бүрэгхангай сум, Дорноговь аймгын Өргөн сумын Засаг даргын Тамгын газрын байрыг барьж хүлээлгэн өгсөн.

  • Булган аймгийн Бүрэгхангай сумын 38 өндөр настанг Бээжин, Утай, Хөх хотуудад аялах санхүүгийн тусламж үзүүлэн бүрэн ивээн тэтгэв.
  • Булган аймгийн Булган, Төв аймгийн Заамар сумын хүүхдийн 100 хүүхдийн, цэцэрлэг, 150 хүүхдийн сургуулийн дотуур байрны гал тогоог иж бүрэн хэрэгсэлээр тохижуулах санхүүгийн зардлыг гаргасан.
  • Булган аймгийн цагдаагийн хэлтсийн тохижилт бүтээн байгуулалтанд мөнгөн хандив өгөв.
  • Булган аймгийн Орхон суманд зохион байгуулагдсан Залуучуудын хөдөлгөөний 90 жилийн ойн арга хэмжээг ивээн тэтгэн зохион байгуулав.
  • Нийгмийн хөгжлийн анхдагч нэгж болох гэр бүлийг дэмжих зорилгоор Булган аймагт оршин сууж, амьдарч буй амьжиргааны түвшинээс доогуур орлоготой 29 айл, өрхийг “Гэр” төсөлийг хэрэгжүүлж орон гэртэй болгов.
  • Булган аймгийн Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 4 төсөлд нийт хөрөнгө оруулсан.
  • Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байрлах сум дундын эмнэлэгт нэн шаардлагатай байгаа эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэв.
  • Төв аймгийн Заамар сумын “Пунцаг Чойнхорлон” хийдийг сэргээн засварлахад ажилд хөрөнгө оруулалт хийв

  • 2011 оны 8-р сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын мэдрэлийн мэс засалч эмч нар Ази, Европ, АНУ зэрэг дэлхийд алдартай мэдрэлийн мэс засалч эмч нараас туршлага солилцох 4 өдрийн сургалт семинарийг ивээн тэтгэсэн.

  • Green Sos төрийн бус байгууллагаас “Уул уурхайн нөхөн сэргээлт, нөхөн хамгаалал” сэдвээр зохион байгуулсан фото зургийн үзэсгэлэнг ивээн тэтгэв

  • Монголын хойч ирээдүй болсон оюунлаг иргэдийг бэлтгэж, боловсролтой шинэ үеийн залуусийг төрүүлэх эрхэм зорилготой “Ухаалаг хүүхэд” сурагч солилцооны хөтөлбөрийг анх удаа үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг дэмжин оролцов.