2017 он

Нийтлэгдсэн: 1 сар, 3 долоо хоног өмнө

Монгол инженерүүд Монголд ДРАГ-ийн аварга холхивчийг суурилуулж угсарсан.

Нөхөн сэргээлтийн дэвшилтэт технологи, иноваци- Монгол улсдаа анх удаа уул уурхайн салбарт бионүүрсэн бортогыг амжилттай нэвтрүүлсэн.

МУ-ын Гавъяат агрономич Жамъяантай хамтран МУ-д нэн ховордоод байгаа олон наст ургамлуудыг тарьж эхэлсэн.

Монполимет цогцолбор барилгын төслийн 3-р барилгыг ашиглалтад өгсөн.

УБ дахь Клинкер боловсруулах үйлдвэрийн анхны цементээ үйлдвэрлэсэн.

УБ дахь Клинкер боловсруулах үйлдвэрийн ПРП 110/10 кВ –ын дэд станцыг ашиглалтад оруулав.

Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон мэргэжлийн ProFIT фитнес төв нээлтээ хийсэн.

Монполимет Группын үүсгэн байгуулагчдын санаачлагаар Дорноговь аймгийн Өргөн суманд Луван Жалбуу бурхан, Төв аймгийн Заамар сумын нутаг Хүүхдийн овоонд Бурхан залж шүншиглэн аравнайлж Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн байгуулав.

Европын үйлдвэрүүдэд ашиглагдах болсон эко технологийг Монголд анх удаа нэвтрүүлсэн “Монцемент билдинг материалс” компани Монголоос анх удаа Европын сэргээн босголт хөгжлийн банкны (EBRD) Environmental & Social Best Practice Award буюу “Байгаль орчин, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг төсөл, тогтвортой хөгжлийг хангагч” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн.