Мэдээ“6 жил 60 төгрөг”

August 13, 2021by monpolymet_admin

Монцемент “6 жил, 60 төгрөг” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

“Бат бэх хөгжлийн суурь” уриатай “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн 6 жилийн ой өнөөдөр буюу наймдугаар сарын 13-ны өдөр тохиож байна. Тус компани ойн баярын өдрөө тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй таатай орчныг бий болгоход бодит дэмжлэг үзүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн цэцэрлэг барьж байгуулах төсөл хэрэгжүүлнэ гэдгээ зарлалаа.  Тодруулбал: 2021.08.13-2021.12.31-ний хооронд борлуулсан нэг уут /50 кг/ цемент тус бүрээс 60 төгрөгийг хуримтлуулж, хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө зарцуулахаар болжээ.

Монцемент үйлдвэр үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс эх орныхоо эдийн засаг, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна. 2015-2021 оны хооронд буюу нийт 6 жилийн хугацаанд Яармагийн гүүр, Замын цагдаагийн гүүр, Таван толгой Зүүнбаян төмөр замын бүтээн байгуулалт, Төв цэвэрлэх, Дарханы зам, Даланзадгад-Цогтцэций хатуу хучилттай автозам, ТТСТ Тавантолгой-Ханги мандал хүртэлх автозам, Нефт боловсруулах үйлдвэрийн төсөл, Замын-Үүдийн Логистикийн төв өргөтгөл, Чингис хотын төв цэвэрлэх төсөл, Сайншанд хотын төв цэвэрлэх төсөл, Завхан аймаг хүртэлх хатуу хучилттай автозам, Сайншанд хотын шинэ гүүр, Баянхонгор аймаг хүртэлх авто зам, Хансуун зам зэрэг томоохон төслүүдэд өөрсдийн бүтээгдэхүүнээр хамтран ажиллаж, бат бэх хөгжлийн суурийг бүтээлцжээ.

Мөн энэ хугацаанд 1000 гаруй байнгын ажлын байр шинээр бий болгож, 100 гаруй шинэ төгсөгчийг нарийн мэргэжлээр гадаад улсад урт болон богино хугацаагаар сургаж, 200 гаруй аж ахуй нэгж, 1000 гаруй харилцагч, хувь хүмүүст бүтээгдэхүүнээ нийлүүлж, дотоодын 150 гаруй ханган нийлүүлэгч байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.  

#Бат бэх хөгжлийн суурь-Монцемент

MongoliaEnglish