Мэдээ1 ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД 1 САЯ МОДООР ДЭМЖИН ОРОЛЦОНО

November 11, 2021by monpolymet_admin
НЭГ ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД 1 САЯ МОДООР ДЭМЖИН ОРОЛЦОХ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА.

Монполимет групп уул уурхайн салбарт түүхэн 30 жилийнхээ хугацаанд эн тэргүүнд эрхэмлэн барьж ирсэн бодлого, зарчим бол нөхөн сэргээлт, түүнээс илүүтэйгээр эргүүлэн оруулах явдал билээ. Тиймдээ ч манай хамт олон Монгол Улсын засгийн газраас уул уурхайн салбарт тэргүүний жишиг нөхөн сэргээгч аж ахуйн нэгжээр 20 гаруй удаа шалгарсаар ирсэн.Нэг Тэрбум мод Үндэсний хөдөлгөөн Хүн төрөлхтний өмнө тулгарч буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт газрын доройтолтой тэмцэх, ой мод нэмэгдүүлэх, усны эх үүсвэр нөөцийг хамгаалах экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах зорилт бүхий хөдөлгөөнд 1 сая модоор дэмжин оролцох болсондоо баяртай байна.Бид бүс нутгийн онцлогт тохирсон, шинжлэх ухаан, экологийн судалгаанд үндэслэн хэрэгжүүлж ирсэн нөхөн сэргээлтийн 30 гаруй жилийн туршлага инновац, ололт амжилтаа хуваалцан ажиллах болно.

MongoliaEnglish