Featured1 сая модоор дэмжинэ

November 12, 2021by monpolymet_admin

Монполимет Группийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод Үндэсний хөдөлгөөн”-д нэгдэж, нэг сая модыг тарьж ургуулахаа баталгаажууллаа. Бид судалгаа шинжилгээнд үндэслэн, бүс нутаг, тухайн орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлж ирсэн нөхөн сэргээлтийн олон жилийн туршлага, инноваци, ололт амжилтаа хуваалцан ажиллаж 2030 он гэхэд энэ зорилгодоо хүрэхийг зорьж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, мод тарьж ургуулах нь чухал ач холбогдолтой юм.

 

MongoliaEnglish