МэдээБОАЖ-ын дэд сайд жишиг нөхөн сэргээлттэй танилцлаа

August 24, 2022by monpolymet_admin
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж Төв аймгийн Заамар суманд ажиллах үеэрээ жишиг нөхөн сэргээгч Монполимет компанийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрбээр манай компанийн техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай, ойн төгөлүүд, хүний гараар бүтээсэн “Тосон нуур”-тай танилцаж, байгаль орчны нөхөн сэргээлт хийх арга туршлагаасаа олон нийтэд хуваалцаж, сурталчлан таниулах чиглэлийг өгсөн юм.
#Жишиг᠎_нөхөн_сэргээгч_Үндэсний_компани
MongoliaEnglish