МэдээД.Цолмон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа

November 29, 2022by monpolymet_admin
Монполимет Группийн Тосон үйлдвэрийн техникийн зөвлөлийн дарга, ерөнхий механикч Д.Цолмон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж авлаа. Д.Цолмон бол бидний бүтээж буй 30 жилийн түүхийн 24 жилд нь хамт байж хөдөлмөрлөж яваа манай анхны экскаватор, бульдозерын оператор, мэргэшсэн чадварлаг инженер техникийн ажилтан юм.
Түүнд жолоодож чадахгүй тээврийн хэрэгсэл, засаж, сэлбэж барахгүй техник гэж үгүй. Тэр бол техникийн анд нөхөр тэрбээр Монгол Улсынхаа эдийн засаг, эрдэнэсийн санд томоохон хувь нэмэр оруулагч Монполимет хэмээх том айлын Тосон үйлдвэрийн техникийн багийг базаж, чиглүүлэн нөр их ажлыг амжуулагч, мэргэшсэн инженер техникийн ажилтан билээ.
Тэрбээр өөрийн авьяас, сонирхол, хичээл зүтгэлээр техникийн ухаанд суралцан, ажил хөдөлмөрийн талбар дээрээ мэргэшиж хэдэн их сургууль төгссөн хүнээс дутахгүй мэдлэг, чадварыг эзэмшин, компанийнхаа нэр хүндийг өргөж, олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлэн хамт олон, аав ээж, гэр бүлээ баярлууллаа.
Үнэн шударга, зөв сайхан хөдөлмөрлөхийн үлгэр жишээ болсон Цолмондоо нийт хамт олныхоо өмнөөс дахин баяр хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсэж байна.
MongoliaEnglish