Байгаль орчин, нөхөн сэргээлтийн бодлого Биологийн нөхөн сэргээлт хийгдсэн байдал Орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрүүд Ажилчдад үзүүлэх нийгмийн халамж

ANN (Advanced Natural Nutrition) ХХК

ANN компани 2003 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн шилдэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд болох амин дэм, эссенциал, уураг зэргийг дэлхийд алдартай АНУ-н Swanson Health International, Nature’s Medicine Associates, Ultimate Nutrition зэрэг компаниудаас хэрэглэгчдэд албан ёсоор нийлүүлдэг цорын ганц борлуулагчаар ажиллаж байна.

Монголын бизнесийн салбарт 25 жилийн түүхтэй Монполимет компанийн салбар болох ANN компани 15 жилийн ойгоороо /2017 онд/ PROFIT мэргэжилийн цогц фитнесс төвөө нээлээ. МУ-д Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний импортын худалдаа эрхлэгч анхны компаниудын нэг болох ANN компанийг АНУ-ын “Swanson Health Products”, “SHP”, “Ultimate Nutrition” зэрэг компаниудийн дэлхийд нэрд гарсан 100 гаруй нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээдэг болсноор олонд танил болсон. Тэд 2007 оноос фитнесс, бялдаржуулалтын үйлчилгээг эхлүүлж байсан бол үйл ажиллагаагаа өргөжүүлэн чанаржуулж PROFIT, мэргэжилийн цогц фитнесс төвөө нээж үйл ажиллагаагаа өргөжүүллээ.

PROFIT Фитнесс төв нь Эрүүл мэнд, хөдөлгөөн, бялдаржуулалт, гоо сайхны үйлчилгээг нэг дор цогц болгосноор дэлхийн шилдэг брэнд тоног төхөөрөмж дээр хичээллэж уурын саун, жакузи, жүүс баар, LPG целлюлит арилгах арьс чангалах эмчилгээ, Spa нүүр болон биеийн цэгэн массаж, мэргэжлийн үсчин, маникюрын үйлчилгээг хамтад нь үзүүлж байгаагаараа бусад төвөөс онцлогтой юм. Хэрэв та сонирхож байвал 13-р хорооллын Натур төвийн зам дагуу байрлах MPM комплексийн 3 давхарт байрлах Profit фитнесс төвөөр зочилоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ann.mn сайт болон https://www.facebook.com/ProFitFitnessClub/ хуудсаар зочилно уу!