2017 оны шилдгүүдийн нэгээр МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС ХХК шалгарлаа.

Нийтлэгдсэн: 2 сар, 3 долоо хоног өмнө

Монголын Хэвлэл Мэдээллийн Бизнес Эрхлэгчдийн Холбооноос жил бүр олон нийтийн санал асуулгаар тухайн жилийн онцлох аж ахуйн нэгжүүдийг тодоруулдаг уламжлалтай билээ. Олон нийтийн санал асуулгыг бүтэн жилийн туршид www.bestofmongolia.mn цахим хуудсаар авч хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хамгийн их санал авсан 67 байгууллага хамт олныг алдаршуулжээ. Зургаа дахь удаагийн олон нийтийн санал асуулгад 1100 орчим байгууллага нэр дэвшин өрсөлдсөн юм. Хэрэглэгчдийн сэтгэлд нийцэж, амьдралд дүйцсэн үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, хариуцлага, соёл, үр дүнг иргэдэд үзүүлсэн оны шилдэг байгууллагуудад шагнал гардуулж, шилдгээр батламжилсан юм. Тухайлбал Оны шилдэг төрийн байгууллагаар БОАЖЯам, шилдэг аймгаар Өмнөговь аймаг, шилдэг дүүргээр Чингэлтэй дүүрэг, шилдэг телевизээр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, шилдэг барилгын материал үйлдвэрлэгчээр МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС ХХК зэрэг байгууллагууд шалгарч батламжаа гардан авлаа.

МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС ХХК-ийн тухайд Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт Европ стандартаар жилд 1 сая тонн олон төрлийн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн цементийн үйлдвэрийг 2015 онд ашиглалтанд оруулж эх орондоо импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй Үндэсний томоохон бүтээн байгуулалт юм.

2017 онд МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС ХХК нь бүтээгдэхүүнийхээ чанар стандарт, ханган нийлүүлэлт, тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажиллаж хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөрт өргөсөн хувь нэмрийг үнэлж энэхүү шагналын эзнээр тодруулсан байна.