Монполиметчүүдийн бяцхан үрсийн баяр "ProKids"

Нийтлэгдсэн: 2 сар, 2 долоо хоног өмнө

Монполимет Группын MPM оффисе, үйлчилгээний цогцолборт олон үйлчилгээний газрууд байдаг. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд 6-р сарын 1нд бяцхан үрсийн баяраар нэгэн шинэ бэлэг задарсан нь Profitt төвийн дэргэд ХҮҮХДИЙН бие бялдар, сэтгэхүйг хөгжүүлэх ProKids төв үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Энэ төв ашиглалтад орсноор MPM цогцолборын аж ахуйн нэгжүүдийн ажилчид хүүхдийн зуны амралт эхэлсэн энэ цагт бяцхан үрсийнхээ бие бялдарын хөгжил, сэтгэхүй, оюун ухааны хөгжилд санаа зоволтгүй болж байгаа юм. Учир нь мэргэжлийн багш, дасгалжуулагч бүхий тус төвд хүүхдүүд тоглонгоо хичээллэх болон зөв зохистой хоол ундаар үйлчлүүлэх боломж бүрдлээ.

Монполиметчүүдийн хүүхэд багачууд хүүхдийн баяраа тус төвд тэмдэглэж дуу хуур, инээд баясал дүүрэн нэг өдрийг өнгөрөөсөн юм.