Дэлхийн байгаль орчин болон хүний эрхийн томоохон байгууллагуудын төлөөлөл ТОСОН үйлдвэрийн нөхөн сэргээлттэй газар дээр нь очиж танилцлаа.

Нийтлэгдсэн: 2 сар, 3 долоо хоног өмнө

Монголын уул уурхайн салбар, тэр дундаа алтны салбарт нөхөн сэргээлтээрээ тэргүүн туршлага, үлгэрлэл болж буй Монполимет компанийн Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлттэй Олон улсын байгууллагын төлөөллүүд газар дээр нь очиж танилцлаа.

Монполмет компанийн Тосон үйлдвэр нь Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын зааг, Туул голын төгсгөл орчимд хариуцлагатай, мэргэжилийн уул уурхайг гүйцэтгэж, биологийн болон техникийн нөхөн сэргээлтээр салбартаа манлайлагч болж буй хамт олон юм.

"Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал" төслийн хүрээнд "Хамтын оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээ" сэдэвт Олон улсын зөвөлгөөн, семинар манай улсад болж байгаа билээ.
Семинар 2 өдөр үргэлжлэх бөгөөд төсөл хэрэгжсэн 5 жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн, цаашид анхаарах асуудал, Байгаль орчинд ээлтэйгээр уул уурхайн салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар илтгэл хэлэлцүүлэг өрнүүлж байна. Семинарт оролцогч БОАЖЯ,УУХҮЯ, МХЕГ, ХЭҮК, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр,  Шведийн Байгаль Орчныг Хамгаалах Агентлаг, Хүний Эрхийн Үндэсний Комиссын төлөөлөгчид, Төслийн багийнхан , иргэний нийгмийн байгууллагууд зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм байна.

Энэхүү сургалт семинарын хүрээнд дээрх оролцогч талууд ТОСОН үйлдвэрийн нөхөн сэргээлтийн арга туршлагатай 2019 оны 3-р сарын 25ны өдөр газар дээр нь очиж танилцсан юм.