Байгаль орчин, нөхөн сэргээлтийн бодлого Биологийн нөхөн сэргээлт хийгдсэн байдал Орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрүүд Ажилчдад үзүүлэх нийгмийн халамж

Нийгмийн хариуцлага

ОЙЖУУЛАЛТ

Тосон уурхайн биологийн нөхөн сэргээлт ургамалжуулалтын ажлын нэг үндсэн чиглэл нь Тосонгийн ордын суналтын дагуу модны ногоон төгөл байгуулах буюу ойжуулах ажил юм. Одоогийн байдлаар тус уурхайд ойжуулалтын ажлаар нийт 5,5 км урттай 5 хэсэг ойн төглийг байгуулаад байна. Үүнд улиас, хайлаас, бургас, чацаргана, үхрийн нүд, торлог зэрэг нийт 60000 гаруй модыг тарьж ургуулан арчилж байна.

Тарьсан моддын хамгийн өндөр нь 8-12 настай улиас 6-7 метр өндөр ургасан бөгөөд одоо бие даан ургаж ойн хэв шинжийг бүрдүүлээд байна.

Ойжуулалт хийснээр хөрс тогтворжин, хөрсний үржил шимийн био масс нэмэгдэж ургамлын төрөл зүйлүүд болон биологийн олон янз байдал олширч тухайн бүс нутгийн анхдагч хэв шинж бүрдэж эхлээд байна.

БЭЛЧЭЭРИЙН ОЛОН НАСТ ТАРИАЛАЛТ

Бэлчээрийн ургамал тариалахын өмнө хөрсний үржил шимийн үзүүлэлтийг тодорхойлж, хөрсний шинжилгээг тогтмол хийдэг.

Мөн газар тариалангийн агро техникээр борнойдох, булдах, сийрэгжүүлэх зэргээр хөрсийг боловсруулж бэлтгэсний дараа байгалийн гаралтай нэмэлт био бордоогоор 250-300кг/га нормоор борддог. Ийнхүү тариалахдаа ОХУ-ын МТЗ-82, СЗС-2.1 үр тарианы үрслэгч төхөөрөмжөөр гүйцэтгэж байна.


ОХУ болон дотоодын олон төрлийн олон наст бэлчээрийн ургамлыг тариалж байна. Үүнд: Шар царгас, Согоовор, Өлөн өвс, Ерхөг, Хиаг, Ботууль зэрэг бэлчээрийн ургамлаас гадна олон наст зүлэгний үрийг дангаар нь болон хольж тариалж байна.