МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС ХХК ДАРХАНЫ ШУТИС-Д ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтлэгдсэн: 9 сар, 4 долоо хоног өмнө

Монполимет Групп нь дотоодын их дээд сургуулийн төгсөгч оюутан залууст эх орныхоо бүтээн байгуулалт, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт мэргэжлээрээ ажиллах, өсөн дэвжих боломжийг олгож шинэ залуу боловсон хүчнүүдийг дэмжин ажилладаг билээ.

Одоогоор ШУТИС-ын Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийг төгссөн 80 гаруй залуус манай компаниас ажил амьдралынхаа гарааг эхлүүлж бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаад бид баяртай байдаг.

Саяхан Монцемент үйлдвэрийн хамт олон тус сургуулийн төгсөлтийн баяр дээр хүрэлцэн очиж хүний нөөцийн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан юм.