Мэдээ“Өөрчлөлтөд нөлөөлөгчид” арга хэмжээнд оролцлоо

September 28, 2022by monpolymet_admin
Монполимет Группийн гүйцэтгэх захирал С.Энхтуяа TEDxUlaanbaatar – “Өөрчлөлтөд нөлөөлөгчид” арга хэмжээнд “Уул уурхай ба нөхөн сэргээлт” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр уул уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны үр нөлөө, ач холбогдол, нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөх, зохион байгуулах, судалгаа шинжилгээг хэрхэн хийх тухай өөрийн компанийн жишиг нөхөн сэргээлтийн туршлагаа хуваалцлаа.
С.Энхтуяа захирал бол уул уурхайн онолын эрдмээс практикт мэдлэг, туршлага бүтээж 40 гаруй жил эл салбарт зүтгэж, хөдөлмөрлөж яваа өөрчлөлтөд нөлөөлөгч, хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг юм.
 
MongoliaEnglish