Мэдээ“Mentor day”-д оролцлоо

October 27, 2022by monpolymet_admin
AmCham Mongolia уламжлалт “Mentor day” өдөрлөгөө зохион байгуулж, Монполимет групп, Мөнх тогтвортой хөгжил сан ивээн тэтгэн оролцлоо.
“Mentor day” өдөрлөгт оролцсон оюутнууд маань салбар салбарын манлайлагчдын илтгэлийг сонсож, тэргүүлэх зэргийн компаниудын хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцан зөвлөгөө авч мэдлэг, туршлага хуримтлуулахын сацуу зарим нь мэргэжлийн дадлага хийх газраа олж сонгож байлаа. Монполимет Группийн салбар компаниудын хүний нөөцийн менежерүүд мөн ажил хайх, ярилцлагаа амжилттай болгох аргууд болон карьер хөгжүүлэлтийн талаар мэдээлэл хуваалцаж, нээлттэй ажлын байранд анкет хүлээж авлаа.
MongoliaEnglish