МэдээМанай тамирчин Дэлхийн аварга боллоо

October 31, 2022by monpolymet_admin
Манай тамирчин, олон улсын шатрын холбооны дэд мастер Н.Содбилэгт Дэлхийн аварга боллоо. Тэрбээр Мальта улсад болсон сонирхогчдын ДАШТ-ий U-2000 ангилалд оролцож 9 өрөг тоглохдоо нэг ч хожигдолгүй түрүүлж олон улсын шатрын холбооны мастерын болзол биелүүлсэн юм. Мөн өөрийн рейтингээ 237 оноогоор нэмсэн амжилт үзүүллээ.
Баяр хүргэж, амжилт хүсье.
MongoliaEnglish