МэдээТэтгэлэгт тэнцсэн оюутнууддаа ажлын байрны урилга гардууллаа

April 18, 2023by monpolymet_admin
Монполимет Групп, Мөнх тогтвортой хөгжил сангийн нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн оюутнууддаа батламж болон сургуулиа төгсөөд группийн салбар компаниудад ажиллах ажлын байрны урилгыг гардуулан өглөө.
Сонгон шалгаруулалтыг хийхдээ ганц дүнгийн голчийг харахаас илүү нийгмийн идэвх оролцоо, хувь хүний хандлага, багаар ажиллах чадвар зэргийг нь онцлон харсан. Манай энэ удаагийн тэтгэлгийн нэг онцлог нь их, дээд сургуулийн 3, 4 дүгээр дамжааны оюутнуудад зориулсан бөгөөд сургуулиа төгсөөд эх орондоо ажиллах хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст урам зориг өгөхийг зорьсон билээ.
Тэрчлэн энэхүү тэтгэлэгт тэнцсэн оюутнууд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад Монполимет Группийн үүд хаалга нээлттэй гэдгийг илэрхийлж байна.
Тэтгэлэгт оролцсон бүх оюутанд талархал илэрхийлж, ирээдүйн их үйлст нь амжилт хүсье.
MongoliaEnglish