Дэлхийн цементийн үйлдвэрлэл ба Монгол амбиц

  Монгол Улс хүний хөгжлөөрөө, монгол хүний IQ буюу оюуны чадамжаараа дэлхийн улс орнуудаас хангалттай дээгүүр жагсдаг. Гэвч орлогын тэгш бус байдлаараа дундаас доогуур түвшинд зогсдог. Бүх төрлийн баялгийн нөөцтэй, хүн ам цөөнтэй боловч үйлдвэрлэл хангалтгүй, улсын орлогын эх сурвалж хязгаарлагдмал учраас нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5000 ам.долларт ч хүрдэггүй нь үүнтэй...

21 дэх удаагаа тэргүүний нөхөн сэргээгч боллоо

Монполимет ХХК “Байгалийн нөхөн сэргээгч энтрепренер” аж ахуйн нэгжээр шалгарлаа. Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entrepreneur 2022” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 25 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай байгууллага 21 дэх удаагаа энэхүү шагналыг хүртэж байна. Анх байгуулагдсан цагаасаа буюу 30 жилийн өмнөөс эх дэлхийгээ хайрлах, байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг...

Бат бэх хөгжлийн суурийг бүтээлцсэн 30 жил

Үндэсний хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч Монполимет Групп 30 нас хүрлээ. Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлж, байгаль орчны нөхөн сэргээлтийн жишгийг салбартаа тогтоон, олборлогчоос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж, олон улсын жишигт нийцсэн техник технологитой үндэсний цогц үйлдвэрүүдийг эх орондоо бүтээн байгуулж, аж үйлдвэрийн шинэ сэргэлтийг авчирсан үе үеийн Монполиметчууд 30 жилийн ойгоо тэмдэглэлээ. Монполимет Групп...

Д.Цолмон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа

Монполимет Группийн Тосон үйлдвэрийн техникийн зөвлөлийн дарга, ерөнхий механикч Д.Цолмон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж авлаа. Д.Цолмон бол бидний бүтээж буй 30 жилийн түүхийн 24 жилд нь хамт байж хөдөлмөрлөж яваа манай анхны экскаватор, бульдозерын оператор, мэргэшсэн чадварлаг инженер техникийн ажилтан юм. Түүнд жолоодож чадахгүй тээврийн хэрэгсэл, засаж,...

SPORT NAADAM (2632)
SPORT NAADAM (172)
SPORT NAADAM (1681)
SPORT NAADAM (1615)
SPORT NAADAM (775)
SPORT NAADAM (567)
SPORT NAADAM (326)
SPORT NAADAM (233)
SPORT NAADAM (232)
SPORT NAADAM (230)
SPORT NAADAM (224)
SPORT NAADAM (215)
SPORT NAADAM (1825)
SPORT NAADAM (1927)
SPORT NAADAM (2089)
SPORT NAADAM (2302)
SPORT NAADAM (2382)
SPORT NAADAM (2389)
SPORT NAADAM (2447)
SPORT NAADAM (2594)
SPORT NAADAM (2676)
SPORT NAADAM (3430)
SPORT NAADAM (3312)
SPORT NAADAM (3200)
SPORT NAADAM (3090)
SPORT NAADAM (2942)
SPORT NAADAM (2916)
SPORT NAADAM (2707)
SPORT NAADAM (3475)
SPORT NAADAM (3482)

Монполимет Группийн “Спортын наадам – 2022” амжилттай болж өндөрлөлөө. Группийн 8 салбар компанийн 300 гаруй тамирчин шатар, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннисийн төрөлд оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдсөн юм. Багуудын нийлбэр оноогоор Монцемент – Өргөн үйлдвэрийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, Шилжин явах цомын эзэн боллоо. Үргэлж ажил хөдөлмөрт шамдаж, ажлын төлөө...

Манай тамирчин Дэлхийн аварга боллоо

Манай тамирчин, олон улсын шатрын холбооны дэд мастер Н.Содбилэгт Дэлхийн аварга боллоо. Тэрбээр Мальта улсад болсон сонирхогчдын ДАШТ-ий U-2000 ангилалд оролцож 9 өрөг тоглохдоо нэг ч хожигдолгүй түрүүлж олон улсын шатрын холбооны мастерын болзол биелүүлсэн юм. Мөн өөрийн рейтингээ 237 оноогоор нэмсэн амжилт үзүүллээ. Баяр хүргэж, амжилт хүсье.

“Mentor day”-д оролцлоо

AmCham Mongolia уламжлалт “Mentor day” өдөрлөгөө зохион байгуулж, Монполимет групп, Мөнх тогтвортой хөгжил сан ивээн тэтгэн оролцлоо. “Mentor day” өдөрлөгт оролцсон оюутнууд маань салбар салбарын манлайлагчдын илтгэлийг сонсож, тэргүүлэх зэргийн компаниудын хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцан зөвлөгөө авч мэдлэг, туршлага хуримтлуулахын сацуу зарим нь мэргэжлийн дадлага хийх газраа олж сонгож байлаа. Монполимет Группийн салбар компаниудын...

“Өөрчлөлтөд нөлөөлөгчид” арга хэмжээнд оролцлоо

Монполимет Группийн гүйцэтгэх захирал С.Энхтуяа TEDxUlaanbaatar – “Өөрчлөлтөд нөлөөлөгчид” арга хэмжээнд “Уул уурхай ба нөхөн сэргээлт” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр уул уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны үр нөлөө, ач холбогдол, нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөх, зохион байгуулах, судалгаа шинжилгээг хэрхэн хийх тухай өөрийн компанийн жишиг нөхөн сэргээлтийн туршлагаа хуваалцлаа. С.Энхтуяа захирал бол уул уурхайн онолын эрдмээс...

Биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн цэцэгс

Монполимет компанийн биологийн нөхөн сэргээлт хийсэн буюу ойжуулалт хийж, олон наст ургамал тариалсан талбайд алаг цэцэгт башир, бага хонхон цэцэг, буржгар хонхлой, гэсэр, хонин зажлуур, намуу, юлт өвс, заан таваг, цагаан уул зэрэг олон зүйлийн цэцэгс дэлгэрч байна. Зарим зүйлийн цэцэг шинээр нэмэгдсэн бол хуучин ургамал нь сэргэн ургажээ. Нөхөн сэргээлтийг хариуцлагатай хийсний дүнд жилээс...

БОАЖ-ын дэд сайд жишиг нөхөн сэргээлттэй танилцлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж Төв аймгийн Заамар суманд ажиллах үеэрээ жишиг нөхөн сэргээгч Монполимет компанийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр манай компанийн техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай, ойн төгөлүүд, хүний гараар бүтээсэн “Тосон нуур”-тай танилцаж, байгаль орчны нөхөн сэргээлт хийх арга туршлагаасаа олон нийтэд хуваалцаж, сурталчлан таниулах чиглэлийг өгсөн...

MongoliaEnglish